Mar 5, 2011

Женнаро Гаттузо = Эр хүн


Дараалан хүндхэн Наполи Ювэнтүс Тотенхэм гэсэн гурван учраатай тоглох таараад байсан манай баг ямар ч байсан эхний 2 даваагаа тун амжилттай давлаа. Өнгөрсөн шөнө манайхан Ювэнтусын Торино хотын олимпын цэнгэлдэхэд нь зочлон тоглолоо. Тус 2 багийн тоглолтыг 24908 хөгжөөн дэмжигчид үзсэн юм. Ювэнтусынхан өөрийн талбай дээр шүрүүн тоглолтыг үзүүлэн хаалгаруу нэлээн их цохьж байсан ч оновчтой хаалгаа онох нь бага байлаа. Эхний үе хоёр баг хэн хэн нь гоол оруулж чадалгүй 0-0 харьцаатай өнгөрлөө 2-р үеийн 68 дахь минутад хойноос өгсөн алсын дамжуулалтыг Ибра 16 шугам дээр амжилттай өөр дээрээ тогтоогоод Гатусод дамжуулалт өгч энэ тоглолтын цорын ганц бөгөөд хожлын гоолыг Женнаро Гаттузо оруулсан юм.Гаттусогийн оруулсан гоолын ачаар манайхан хүснэгтийн 1-р байраа хадгалан 2-р байрт байгаа Интерээс 6 оноо илүү боллоо гэхдээ 1 тоглолт илүү. Гаттузо энэ улиралын Сери А дахь анхны гоолоо оруулсан юм. Сонирхуулахад энэ улиралд 24 тоглолтонд оролцон тоглосноос 7 тоглолтонд нь шар хуудас хүртсэн байна.

Jan 18, 2011

Арилжаа наймаа Рето Циглер


Сампдория Клубын хамгаалагч Рето Циглер карьераа Миланд үргэлжлүүлж магадгүй нь гэж sports.ru болон Football Italia нар мэдээлсэн байна. 25 настай Швецарь эрийн төлөө Милан 2,5 сая еврог гаргахад бэлэн гэсэнбайна. Тэрээр энэ улиралд Сампдориятай Сери-А-н 17 тоглолтонд оролцож 1гоолыг оруулсан байна.

Jan 9, 2011

Милан 4- 4 Удинезе нэмэлт цаг Ибракадабра !!!


Италийн Сериа-н 19-р тойргийн хамгийн сонирхолтой тоглолт АС-Милан Удинезе багуудын хооронд болж өнгөрлөө. Тус хоёр багийн тоглолтыг Сан Сиро цэнгэлдэхэд нийт 39405 хүн үзсэн юм. Ас-Милан багийн тоглолтонд орсон бүрэлдэхүүн- Амелия; Антонини, Тиаго Силва, Бонера, Абате; Гаттузо, Страссер, Зеедорф (Кассано, 69′); Робинью; Пато, Ибрахимович.
Удинезе багийн бүрэлдэхүүн - Ханданович, Бенатиа, Домицци (Кода, 73′), Сапата, Паскуале, Абди (Агеманг-Баду, 75′), Инлер, Асамоа, Исла, Санчес, Ди Натале ( Денис, 84′).
Тоглолтын эхний үеийн 35'минутад зочин багийн Инлер 16-н гаднаас хүчтэй цохьсон бөмбөг шон онож ойж ирсэн бөсбөгийг Ди Натале нэмж хийснээр 0-1 болж зочин баг тоглолтын гоолын салхыг хагаллаа. 2-р үе дуусах мөчид шүүгчийн мэдэлийн 45+1' Ибрагийн баруун жигүүрээр нэг хамгаалагчийг аргалан төврүү хаясан дамжуулалтыг пато хүлээж аван чулуу болгосноор эхний хагас 1-1 өндөрлөв.

2-р үеийг миланчууд маш муу эхлүүллээ 53' минутанд зочин багийн Исла баруун жигүүрээс төврүү хаясан подажыг Санчес мөргөж гоолдлоо. Түүнийг Бонера хамгаалж байсан ч юу ч хийж чадсангүй. Тооны харьцаа 1-2 хожигдож эхэлсэн миланчууд довтлогоондоо анхаарал хандуулж эхэллээ. Гэсэн ч талбайн төвд Зеедорф Инлерт бөмбөгөө алдаж Удинезечүүд сөрөг довлогоо эхлүүлэн Ди Натале Бонераг хууран гоолдож тооны харьцаа 1-3 боллоо.Аллеггри энэ үед хамгийн зөв сэлгээгээ хийж Зеедорфыг Кассаногоор сэлгэлээ. ТОглолтын 78' минутанд Тиагогийн 16 гаднаас 30*-аад метрийн зайнаас цохьсон бөмбөгийг Бенатиа дундаас нь мөргөн өөрийн хаалганд авто гоол хийснээр 2-3 боллоо. 82' минутанд Кассано Патод гоолын дамжуулалт өгч тооны харьцаа 3-3 болж тэнцлээ. Улмаар цаг 89' минутанд дөнгөж сэлгээгээр орж ирээд байсан зочин багийн Денис гоолдон 3-4 боллоо. Гэсэн ч тоглолт үүгээр дуусах болоогүй байжээ. 90+4' минутанд Мөн л кассаногийн дамжуулалтаар Ибра тун тайван нэг хамгаалагчийг хууран гоолдож Миланыг хожигдохоос аварлаа. Тооны харьцаа 4-4 жинхэнэ ид шид гэж энэ дээ Ибракадабра.

Jan 8, 2011

Милан - Удинезе тоглолтын өмнө



Италийн СериА лигийн 19-р тойргийн тоглолтонд АС Милан маань Удине хотын Калцио Удинезе клубыг өөрийн Сан Сиро (Stadio Giuseppe Meazza) цэнгэлдэхэд хүлээн авч тоглохоор боллоо. АС Милан багийн хувьд 18-р тойргийн дараах байдлаар 12 хожил 3 тэнцээ 3 хожигдолтойгоор хүснэгтийн 1-рт бичигдэж байгаа бол Удинезе клубын хувьд 18-р тойргийн дараах байдлаар 8 хожил 2 тэнцээ 8 хожигдолтойгоор хүснэгтийн 8-р байранд бичигдэж байна.

Миланаас гэмтэлтэй байгаа тоглогчид Аббиати, Амбросини, Нэста,Боатэнг, Пирло ,Замбротта ,Фламини , Инзагги нар байна.
Удинезе-с Пинзи , Дусан Баста нар байна.

Хоёр багийн сүүлийн 10 тоглолтын байдал:
2010-02-12 AC Milan vs Udinese 3 : 2
2009-09-23 Udinese vs AC Milan 1 : 0
2009-05-16 Udinese vs AC Milan 2 : 1
2008-12-21 AC Milan vs Udinese 5 : 1
2008-05-18 AC Milan vs Udinese 4 : 1
2008-01-20 Udinese vs AC Milan 0 : 1
2007-05-19 AC Milan vs Udinese 2 : 3
2006-12-23 Udinese vs AC Milan 0 : 3
2006-03-19 Udinese vs AC Milan 0 : 4
2005-11-06 AC Milan vs Udinese 5 : 1

Кальяри 0-1 Страссэр (Милан)


2011-01-06 Өдөр Милан багийнхан Кальяригийн талбайд зочлон очлоо. Тус 2 багийн тоглолтыг Кальяри багийн Сант Элия цэнгэлдэхэд нийт 23000 хөгжөөн дэмжигчид үзэн сонирхсон байна. Хоёр баг хэн хэн нь нэгдүгээр үед гоол оруулсангүй гэсэн ч хэд хэдэн аюултай довтлогоог хийгээд амжив. 2-р үе эхлээд мөн л гоолын боломжуудаа ашиглаж чадахгүй л байлаа.
74' минутанд Мэркелээр Кассано сэлгэгдэн дебут тоглолтондоо орж улмаар 85' минутанд Страссэрт гоолын дамжуулалт өгч 0-1 харьцаатай миланы хожлоор өндөрлөлөө. Уг тоглолтонд Пато бэртлээс эргэн ирж багтаа нэгдсэн байлаа тэрээр хэд хэдэн гоол оруулах сайхан боломжуудыг ашиглаж чадсангүй гэсэн ч үр дүнтэй сайн иоглолтыг үзүүлж байлаа. Робсон мөн л адил өөрийн боломжуудаа ашиглаж чадсангүй хэрэв Пато, Робсон нар боломжуудаа ашигласан бол тоглолтын тооны харьцаа үүнээс ч илүү байж болох байсан юм.

------------------------------Кальяри ----------Милан
Булангийн цохилт---------------9----------------11
хаалга руу хийсэн цохилт-------8-----------------8
хаалгаа оносон цохилт----------4-----------------2
отон тоглолт-------------------3-----------------1
алдаа--------------------------21---------------15
бөмбөг эзэмшилт----------------40%--------------60%
шар хуудас---------------------1-----------------1
улаан хуудас-------------------0-----------------0

Jan 5, 2011

Каглиари - Милан тоглолтын өмнө


2011.01.06 орой 22.00 цагаас манай баг СериА-н 18-р тойргийн тоглолтоо Каглиари багийн Сант Элия (Stadio Sant'Elia ) цэнгэлдэхэд хийх гэж байна. Манай баг Каглиаритай таарсан сүүлийн 10 тоглолтондоо 8 хожиж 2 тэнцэж байжээ.

Dec 16, 2010

Милан - Рома тоглолтын өмнө


2010 оны 12 сарын 18-19 шилжих шөнө монголын цагаар 3:45-с Stadio Giuseppe Meazza цэнгэлдэхдээ Мөнхийн хотынхон буюу Рома клубыг хүлээн авч тоглох гэж байна. Тус 2 клуб сүүлийн таарсан 10 тоглолтоос Милан 4 хожиж, Рома 3 хожиж 3тэнцсэн гэсэн үзүүлэлттэй байна.
Рома клуб Сери А -н сүүлийн 5 тоглолтонд DWLDW байна. Айлын талбай дээр энэ улиралд зочлон очихдоо 1хожиж 3 тэнцэж 4 хожигдсон ба 8 гоол оруулж 14 гоол хаалгандаа алдсан гэсэн үзүүлэлттэй байна.Багийн мэргэн бууч нь Марко бориелло 6 гоолтой байна.Гэмтэллтэй тоглогчид Julio Sergio,Bogdan Lobont.

Милан клубын хувьд Сери А -н сүүлийн 5 тоглолтонд WWDWW байна. Энэ улиралд гэртээ хийсэн тоглолтуудаас 6 ялалт 1 тэнцээ 1 хожигдол авч 17 гоол хийж 8 хаалгандаа алдсан гэсэн үзүүлэлттэй байна. Багийн мэргэн бууч Ибрахимович 9 гоолтой байна. Гэмтэлттэй тоглогчид Пато, Инзаги, Тияго Силва,Фламини , Жанлука Замбротта.

Twitter Delicious Facebook Digg Favorites More

 
Provided by Free Blogger Templates | Free Website Templates