Dec 16, 2010

Милан - Рома тоглолтын өмнө


2010 оны 12 сарын 18-19 шилжих шөнө монголын цагаар 3:45-с Stadio Giuseppe Meazza цэнгэлдэхдээ Мөнхийн хотынхон буюу Рома клубыг хүлээн авч тоглох гэж байна. Тус 2 клуб сүүлийн таарсан 10 тоглолтоос Милан 4 хожиж, Рома 3 хожиж 3тэнцсэн гэсэн үзүүлэлттэй байна.
Рома клуб Сери А -н сүүлийн 5 тоглолтонд DWLDW байна. Айлын талбай дээр энэ улиралд зочлон очихдоо 1хожиж 3 тэнцэж 4 хожигдсон ба 8 гоол оруулж 14 гоол хаалгандаа алдсан гэсэн үзүүлэлттэй байна.Багийн мэргэн бууч нь Марко бориелло 6 гоолтой байна.Гэмтэллтэй тоглогчид Julio Sergio,Bogdan Lobont.

Милан клубын хувьд Сери А -н сүүлийн 5 тоглолтонд WWDWW байна. Энэ улиралд гэртээ хийсэн тоглолтуудаас 6 ялалт 1 тэнцээ 1 хожигдол авч 17 гоол хийж 8 хаалгандаа алдсан гэсэн үзүүлэлттэй байна. Багийн мэргэн бууч Ибрахимович 9 гоолтой байна. Гэмтэлттэй тоглогчид Пато, Инзаги, Тияго Силва,Фламини , Жанлука Замбротта.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Favorites More

 
Provided by Free Blogger Templates | Free Website Templates