Jan 9, 2011

Милан 4- 4 Удинезе нэмэлт цаг Ибракадабра !!!


Италийн Сериа-н 19-р тойргийн хамгийн сонирхолтой тоглолт АС-Милан Удинезе багуудын хооронд болж өнгөрлөө. Тус хоёр багийн тоглолтыг Сан Сиро цэнгэлдэхэд нийт 39405 хүн үзсэн юм. Ас-Милан багийн тоглолтонд орсон бүрэлдэхүүн- Амелия; Антонини, Тиаго Силва, Бонера, Абате; Гаттузо, Страссер, Зеедорф (Кассано, 69′); Робинью; Пато, Ибрахимович.
Удинезе багийн бүрэлдэхүүн - Ханданович, Бенатиа, Домицци (Кода, 73′), Сапата, Паскуале, Абди (Агеманг-Баду, 75′), Инлер, Асамоа, Исла, Санчес, Ди Натале ( Денис, 84′).
Тоглолтын эхний үеийн 35'минутад зочин багийн Инлер 16-н гаднаас хүчтэй цохьсон бөмбөг шон онож ойж ирсэн бөсбөгийг Ди Натале нэмж хийснээр 0-1 болж зочин баг тоглолтын гоолын салхыг хагаллаа. 2-р үе дуусах мөчид шүүгчийн мэдэлийн 45+1' Ибрагийн баруун жигүүрээр нэг хамгаалагчийг аргалан төврүү хаясан дамжуулалтыг пато хүлээж аван чулуу болгосноор эхний хагас 1-1 өндөрлөв.

2-р үеийг миланчууд маш муу эхлүүллээ 53' минутанд зочин багийн Исла баруун жигүүрээс төврүү хаясан подажыг Санчес мөргөж гоолдлоо. Түүнийг Бонера хамгаалж байсан ч юу ч хийж чадсангүй. Тооны харьцаа 1-2 хожигдож эхэлсэн миланчууд довтлогоондоо анхаарал хандуулж эхэллээ. Гэсэн ч талбайн төвд Зеедорф Инлерт бөмбөгөө алдаж Удинезечүүд сөрөг довлогоо эхлүүлэн Ди Натале Бонераг хууран гоолдож тооны харьцаа 1-3 боллоо.Аллеггри энэ үед хамгийн зөв сэлгээгээ хийж Зеедорфыг Кассаногоор сэлгэлээ. ТОглолтын 78' минутанд Тиагогийн 16 гаднаас 30*-аад метрийн зайнаас цохьсон бөмбөгийг Бенатиа дундаас нь мөргөн өөрийн хаалганд авто гоол хийснээр 2-3 боллоо. 82' минутанд Кассано Патод гоолын дамжуулалт өгч тооны харьцаа 3-3 болж тэнцлээ. Улмаар цаг 89' минутанд дөнгөж сэлгээгээр орж ирээд байсан зочин багийн Денис гоолдон 3-4 боллоо. Гэсэн ч тоглолт үүгээр дуусах болоогүй байжээ. 90+4' минутанд Мөн л кассаногийн дамжуулалтаар Ибра тун тайван нэг хамгаалагчийг хууран гоолдож Миланыг хожигдохоос аварлаа. Тооны харьцаа 4-4 жинхэнэ ид шид гэж энэ дээ Ибракадабра.

1 Сэтгэгдэл:

Мөнх Оч said...

Tanai bagiin tactic her bn gej bodoj bn?

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Favorites More

 
Provided by Free Blogger Templates | Free Website Templates