Mar 5, 2011

Женнаро Гаттузо = Эр хүн


Дараалан хүндхэн Наполи Ювэнтүс Тотенхэм гэсэн гурван учраатай тоглох таараад байсан манай баг ямар ч байсан эхний 2 даваагаа тун амжилттай давлаа. Өнгөрсөн шөнө манайхан Ювэнтусын Торино хотын олимпын цэнгэлдэхэд нь зочлон тоглолоо. Тус 2 багийн тоглолтыг 24908 хөгжөөн дэмжигчид үзсэн юм. Ювэнтусынхан өөрийн талбай дээр шүрүүн тоглолтыг үзүүлэн хаалгаруу нэлээн их цохьж байсан ч оновчтой хаалгаа онох нь бага байлаа. Эхний үе хоёр баг хэн хэн нь гоол оруулж чадалгүй 0-0 харьцаатай өнгөрлөө 2-р үеийн 68 дахь минутад хойноос өгсөн алсын дамжуулалтыг Ибра 16 шугам дээр амжилттай өөр дээрээ тогтоогоод Гатусод дамжуулалт өгч энэ тоглолтын цорын ганц бөгөөд хожлын гоолыг Женнаро Гаттузо оруулсан юм.Гаттусогийн оруулсан гоолын ачаар манайхан хүснэгтийн 1-р байраа хадгалан 2-р байрт байгаа Интерээс 6 оноо илүү боллоо гэхдээ 1 тоглолт илүү. Гаттузо энэ улиралын Сери А дахь анхны гоолоо оруулсан юм. Сонирхуулахад энэ улиралд 24 тоглолтонд оролцон тоглосноос 7 тоглолтонд нь шар хуудас хүртсэн байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Favorites More

 
Provided by Free Blogger Templates | Free Website Templates