Dec 4, 2010

Milan 3- 0 Brescia (Бичлэгтэй)

Манайхан өнгөрсөн шөнө Хүснэгтийн сүүлийн байруудад яваа Brescia багийг алдарт "Stadio Giuseppe Meazza" -даа хүлээн авч итгэл төгс 3 оноо авлаа. Тоглолт дөнгөж эхлээд 4' шинэ цэрэг Боатенг эхний гоолийг хийлээ. Зүүн жигүүрээр Ибрахимович гоцлон тоглолт хийж хаалгачийн өмнүүр өгсөн дамжуулалтыг Боатенг чихэж тооны харьцааг нээлээ. Удалгүй брешиагийн хаамгаалагчид байж боломгүй алдаа гарган хойш татсан бөмбөгийг хүлээж авч чадаагүйгээс дундаас нь Робинью авч хаалганд хиснээр 28' тооны харьцаа 2-0 боллоо. Үүнээс ердөө л 3 минутын дараа Робинью, Пирло, Ибра гэсэн гурвалын довтлогоо амжилттай болж 16-н шугам дээрээс хоёр хамгаалагчийг Ибрахимович хууран цохилт хийж тооны харьцаа 3-0 болон эхний үед л бүх зүйл тодорхой боллоо. Ингэснээр Милан маань 33 оноотой болж хүснэгтийн тэргүүн байраа хадгалан үлдэж чадлаа. Тэдний хойноос Лацио 30 оноотой нэхэж явна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Favorites More

 
Provided by Free Blogger Templates | Free Website Templates