Dec 8, 2010

Аякс 2-0 Милан (бичлэгтэй)

Өнгөрсөн шөнө манайхан тааруу тоглолт үзүүллээ. Өөрийн Stadio Giuseppe Meazza цэнгэлдэхдээ 72960 үзэгчдийн өмнө Голландын алдарт Аякс клубыг хүлээн авч тоглолоо. Өмнөх тоглолт дээр Amsterdam Arenа-д нь 1-1 тэнцэж байсан болохоор манай багийн хувьд өөрийн талбай дээрээ хожих байх гэсэн магадлал өндөр байлаа. Гэвч эсрэгээр эргэн 57' Дэ Зээув 66' Алдервэйрелд нар гоолдон тооны харьцаа 2-0 болж улмаар ахин гоол оролгүйгээр тоглолт дууслаа. Манай баг дунд болон хамгаалалтын шугам дээрээ бас л алдаа гарган гоол алдсан юм. Ибрахимовичийн хэд хэдэн довтлогоо гоол болох дөхсөн ч урд шөнө азгүй байлаа. Гэвч манай баг энэ хожигдлоос хамаарахгүй хэсгээс 2-р байраар гарч харин Аякс хэсгийн 3-р шалгарч европын цомд тоглолтоо үргэлжлүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Favorites More

 
Provided by Free Blogger Templates | Free Website Templates