Dec 12, 2010

Бологна 0-3 Милан ( Бичлэгтэй)

2010 оны 12 сарын 12нд Сери А -н 16-р тойргийн тоглолтууд боллоо.Манай баг Бологна Клубын Stadio Renato Dall'Ara цэнгэлдэхэд нь зочлон очлоо. Эхний үе эхлээд удалгүй 9' минутад зүүн жигүүрээр Ибрахимович орж ирэн 16-н дотогш хаясан дамжуулалтыг өгөхөд Боатинг 2 хамгаалагчийн дундаас хүрч энэ улиралын 2 дахь гоолоо хийлээ. Ингээд тоглолтын 35' минутад талбайн төвөөс Ибра-Гатузо-Ибра -Боатэнг -Робинью гэсэн богинын дамжуулалт амжилттай болж тооны харьцаа 0-2. Робсоны СериА-д хийж буй 6 дахь гоол байлаа. 2-р үе эхлээд талбайн эзэд давхар сэлгээ хийн довтлогооны шугамаа нэмсэн боловч амжилтанд хүрсэнгүй харин 60' минутад Пирлогийн талбайн төвөөс өгсөн алсын дамжуулалтыг Ибрахимович цээжин дээрээ тогтоон нэг хамгаалагчийг аргалан гоолдлоо энэ бол түүний СериА-д хийж буй 9 дэх гоол ба үүнээс хоёрыг нь пеналтаас хийжээ. Тооны харьцаа 0-3 тоглолт ойлгомжтой милан ээлжит 3 оноогоо авсанаар 16-р тойргийн байдлаар 36 оноотой 2-рт яваа багаасаа 6 онооны илүүтэй хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Favorites More

 
Provided by Free Blogger Templates | Free Website Templates